Бүх бараа

7–11 насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээний үндсэн чадваруудыг сонирхолтой, насанд нь тохирсон олон төрлийн дасгал, үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэхэд оршино.

Сургалтын явцад хүүхэд аливаа зүйлд олон өнцгөөс хандах, олон хувилбар санаачлах, төсөөлөх, шинэ холбоо үүсгэх, асуулт тавих, санаагаа хөгжүүлэх, асуудлыг өөр өөр аргаар шийдвэрлэх зэрэг бүтээлч сэтгэлгээний чадвараа хөгжүүлнэ. Мөн зарим дасгалд монгол оньсого, ертөнцийн гурав зэрэг монгол хэл, соёлын сонирхолтой агуулгыг ашиглан, танил зүйлээ шинэ өнцгөөс харах, өөрийн санаа бодлыг бүтээлчээр илэрхийлэх боломжийг хүүхдэд олгоно.

МЭДЛЭГ

Хүүхэд бүтээлч сэтгэлгээ гэж юу болох, шинэ санаа хэрхэн үүсдэг талаар ойлголттой болно. Нэг асуудалд заавал ганц зөв хариулт байдаггүйг ойлгож, олон өнцгөөс харах, асуулт асуух, таамаглах, холбоо хамаарал олох, санаагаа өөрчлөх зэрэг бүтээлч сэтгэлгээний үндсэн ойлголтуудтай танилцана. Мөн ажиглалт, сониуч байдал, төсөөлөл, уян хатан байдал, санааны олон хувилбар гаргах зэрэг чадварууд бүтээлч сэтгэлгээтэй хэрхэн холбогддогийг мэднэ.

ОЙЛГОЛТ

Хүүхэд “бүтээлч байна” гэдэг нь зөвхөн зураг сайн зурах, урлагийн авьяастай байх биш гэдгийг ойлгоно. Өөрөөр харах, өөрөөр асуух, өөр боломжийг олж харах, санаагаа хөгжүүлэх нь бүтээлч сэтгэлгээний нэг хэсэг гэдгийг туршлагаар ойлгоно. Алдаа бол бүтээлч үйл явцын нэг хэсэг бөгөөд эхний санаа төгс байх албагүй, санааг дахин өөрчилж, сайжруулж болдог гэдгийг ойлгоно.

ЧАДВАР

Хүүхэд өдөр тутмын асуудал, нөхцөл байдал болон нээлттэй даалгаварт:

  • олон санаа, боломжит хувилбар гаргах;
  • нэг зүйлийг өөр өөр өнцгөөс харах;
  • ердийн зүйлд шинэ хэрэглээ, шинэ боломж олох;
  • асуулт асууж, сониуч зангаа дагах;
  • санаануудыг хооронд нь холбож шинэ санаа бүтээх;
  • санаагаа зураг, үг, загвар болон бусад хэлбэрээр илэрхийлэх;
  • санаагаа өөрчлөх, хослуулах, сайжруулах;
  • асуудлыг тодорхойлж, өөр өөр шийдэл санал болгох;
  • сонгосон санаагаа тайлбарлаж, яагаад гэдгээ хэлэх;
  • бүтээсэн зүйлээ эргэн харж, “Би хэрхэн бодсон бэ?” гэж өөрийн сэтгэлгээгээ эргэцүүлэх чадвартай болно.

Хичээл 9/26-нд эхэлнэ.

👧 Нас: 7–11 нас
Хичээл: Бямба/Ням гараг бүр 14:00-15:30 (8 удаагийн оролт)
👥 Анги: 10–12 хүүхэд
📍 Байршил: Hasui Thinking Academy (Маршалл Таун урд Монгол Билиг Оюун сургуулийн байр)

Хөтөлбөрийн танилцуулга

Бид өдөр бүр асар их хэмжээний мэдээлэлтэй тулгардаг. Гэвч их мэдээлэлтэй байх нь сайн сэтгэж байна гэсэн үг биш. Ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Аль нь найдвартай вэ? Өөр хэн үүнийг өөрөөр харж болох вэ? Ямар зүйл сонирхол татаж байна вэ? Энэ мэдээлэл ямар үнэ цэнтэй вэ? Эцэст нь бид юу хийх вэ? гэх мэтчилэн мэдээлэлтэйгээ ажиллах чадвар чухал болж байна.

"Мэдээлэлтэй Ажиллахуй" нь мэдээллийг нэг л өнцгөөс шууд хүлээн авахын оронд өөр хүрээгээр системтэйгээр ажиглаж, асууж, үнэлж, шийдвэр гаргахад суралцах сэтгэлгээний аргачлал юм.

Энэхүү хөтөлбөрөөр хүүхэд зөвхөн “зөв хариулт” хайхаас илүүтэй асуултаа зөв тавих, мэдээллийн үнэн зөвийг шалгах, өөр өнцгийг ойлгох, сониуч байдлаа судалгаанд хөтлөх, мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох, санаагаа бодит үйлдэл болгон хувиргах дадал эзэмшинэ.

"Мэдээлэлтэй Ажиллахуй" хөтөлбөрөөр хүүхдүүд:

  • Зорилгоо тодорхойлж сурах
  • Мэдээлэл, эх сурвалж, нотолгоог нягтлах
  • Нэг асуудлыг өөр өөр өнцгөөс харах
  • Сониуч байдлаа зөв асуулт болгон хөгжүүлэх
  • Мэдээлэл, санааны үнэ цэнийг олж харах
  • Санаагаа бодит үйлдэл, үр дүнтэй холбох
  • Бодлоо удирдах зэрэг системтэй сэтгэх дадлуудыг бодит нөхцөл, дасгал, хэлэлцүүлгээр хөгжүүлнэ.

Хичээл 9/26-нд эхлэх бөгөөд  9/21 дуустал хямдралтай үнээр бүртгэнэ.

👧 Нас: 12–16 нас
Хичээл: Бямба/Ням гараг бүр 16:00-17:30
👥 Анги: 10–12 хүүхэд
📍 Байршил: Hasui Thinking Academy (Маршалл Таун урд Монгол Билиг Оюун сургуулийн байр)

Хүүхдэд зөв хариултыг бус, зөвөөр бодох арга барилыг заана.

Өнөөдөр хүүхдүүдэд зөвхөн их зүйл мэддэг байх хангалтгүй. Мэдээллийг олон талаас нь харж, чухлыг ялгаж, өөр хувилбаруудыг олж, үр дагаврыг тооцоолж, өөрийн бодлыг үндэслэлтэй илэрхийлж чаддаг байх нь улам чухал болж байна.

Thinking MasterClass хөтөлбөр нь хүүхдэд сэтгэлгээгээ зориудаар удирдаж, асуудлыг олон өнцгөөс харах, санаа гаргах, шийдвэр гаргах, бусдын байр суурийг ойлгох зэрэг бодит амьдралд хэрэглэгдэх сэтгэлгээний ур чадвар (thinking skills)-ийг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

🎯 Сургалтын зорилго

Хүүхдэд:

  • Асуудлыг олон талаас нь харах
  • Өөр хувилбар, боломжуудыг олж харах
  • Мэдээллийг ангилж, зохион байгуулах
  • Давуу болон сул талыг харьцуулах
  • Зорилгоо тодорхойлох
  • Үр дагаврыг урьдчилан тооцоолох
  • Өөрийн санааг үндэслэлтэй илэрхийлэх
  • Бусдын үзэл бодлыг авч үзэх
  • Шийдвэрээс үйлдэл рүү шилжих чадварыг хөгжүүлнэ.

💡 Хүүхэд юу сурч авах вэ?

Thinking MasterClass хөтөлбөрийн thinking tools-ийг ашиглан хүүхэд аливаа асуудлыг:

ХАРАХ → ЗАДЛАХ → ХАРЬЦУУЛАХ → ӨӨРЧЛӨХ → ШИЙДЭХ → ҮЙЛДЭХ

гэсэн сэтгэлгээний үйл явцаар ажиллаж сурна.

Жишээлбэл:

“Сургууль дээр гэрийн даалгавар өгөх хэрэгтэй юу?”

гэсэн асуултыг шууд “тийм/үгүй” гэж хариулахын оронд хүүхэд:

PMI – Сайн, муу, сонирхолтой тал нь юу вэ?
CAF – Ямар бүх хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?
AGO – Үүний зорилго юу вэ?
FIP – Хамгийн чухал зүйл нь юу вэ?
Alternatives – Өөр ямар хувилбар байж болох вэ?
Consequences – Энэ шийдвэр ямар үр дагаварт хүргэх вэ?

гэж сэтгэлгээний тодорхой хэрэгслүүдийг ашиглан бодож сурна.

Үргэлжлэх хугацаа: 2026.09.05-2027.04.30

Хичээллэх өдөр: Бямба, Ням гараг бүр 10:00-11:30

Анги дүүргэлт: 10-12 хүүхэд

7-11 насны ангийн хөтөлбөр нь 2 академик жилийн хугацаанд хичээллэнэ. Энэхүү элсэлт нь эхний жилийн элсэлт юм.

3’000’000 2’700’000
Сагслах

Хүүхдэд зөв хариултыг бус, зөвөөр бодох арга барилыг заана.

Өнөөдөр хүүхдүүдэд зөвхөн их зүйл мэддэг байх хангалтгүй. Мэдээллийг олон талаас нь харж, чухлыг ялгаж, өөр хувилбаруудыг олж, үр дагаврыг тооцоолж, өөрийн бодлыг үндэслэлтэй илэрхийлж чаддаг байх нь улам чухал болж байна.

Thinking MasterClass хөтөлбөр нь хүүхдэд сэтгэлгээгээ зориудаар удирдаж, асуудлыг олон өнцгөөс харах, санаа гаргах, шийдвэр гаргах, бусдын байр суурийг ойлгох зэрэг бодит амьдралд хэрэглэгдэх сэтгэлгээний ур чадвар (thinking skills)-ийг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

🎯 Сургалтын зорилго

Хүүхдэд:

  • Асуудлыг олон талаас нь харах
  • Өөр хувилбар, боломжуудыг олж харах
  • Мэдээллийг ангилж, зохион байгуулах
  • Давуу болон сул талыг харьцуулах
  • Зорилгоо тодорхойлох
  • Үр дагаврыг урьдчилан тооцоолох
  • Өөрийн санааг үндэслэлтэй илэрхийлэх
  • Бусдын үзэл бодлыг авч үзэх
  • Шийдвэрээс үйлдэл рүү шилжих чадварыг хөгжүүлнэ.

💡 Хүүхэд юу сурч авах вэ?

Thinking MasterClass хөтөлбөрийн thinking tools-ийг ашиглан хүүхэд өөрийн ирээдүйн сонголтыг нэг өнцгөөс бус, олон талаас нь бодож, үндэслэлтэй шийдвэр гаргах дадал эзэмшинэ.

Жишээлбэл:

“Би ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ?”

гэсэн асуултад шууд нэг мэргэжил сонгохын оронд хүүхэд:

PMI – Энэ мэргэжлийн сайн, сул болон сонирхолтой талууд юу вэ?

CAF – Мэргэжил сонгохдоо өөрийн сонирхол, чадвар, зан чанар, ажлын орчин, ирээдүйн боломж зэрэг ямар хүчин зүйлсийг авч үзэх вэ?

AGO – Би ирээдүйн мэргэжлээ сонгохдоо юунд хүрэхийг хүсэж байна вэ? Миний зорилго юу вэ?

FIP – Сонголт хийхэд надад хамгийн чухал зүйл нь юу вэ?

Alternatives – Миний бодож байгаа мэргэжлээс гадна өөр ямар боломжууд байж болох вэ?

Consequences – Хэрэв би энэ чиглэлийг сонговол 5–10 жилийн дараа ямар боломж, сорилт, өөрчлөлттэй тулгарах вэ?

Ингэж хүүхэд:

“Надад ямар мэргэжил тохирох вэ?”

гэж бусдаас хариу хүлээхийн оронд,

“Би өөртөө тохирох сонголтыг хэрхэн олж, хэрхэн зөв үнэлэх вэ?”

гэж өөрөө бодож сурах болно.

Үргэлжлэх хугацаа: 2026.09.05-2027.04.30

Анги дүүргэлт: 10-12 хүүхэд

Хичээллэх өдөр: Бямба, Ням гараг бүр 12:00-13:30

3’000’000 2’700’000
Сагслах
Creativity Book Bundle

(Дууссан)

“Creativity Workbook” ном бол 5+ насны хүүхдүүдэд зориулсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 20 сонирхолтой, хялбархан дагаж хийх боломжтой дасгалын цуглуулга юм. Энэ ном нь хүүхдийн төсөөлөх, олон санаа гаргах, асуудалд өөр өнцгөөс хандах, дүрслэх болон зохион бүтээх чадварыг дэмжих зорилготой.

Дасгал бүр нь:

  • Тодорхой зорилготой
  • Зураг, хэлбэр дүрсээр дэмжигдсэн
  • Хүүхдийн сэтгэхүйг тэлсэн асуултуудтай

ДҮРСЭН НАЙЗУУД БУДДАГ НОМ:

Бид бүгд өөр гэдгийг богино түүх, адал явдлаар харуулдаг буддаг ном. Буддаг ном атлаа дотроо жижиг түүх агуулсан тул хүүхэд 1 хуудсыг олон дахин будаж байгаа мэдрэмж огтхон ч төрөхгүй. Учир нь хүүхдийн төсөөллийг сорьсон түүхүүд нь түүнийг номоо өөрийнхөөрөө бүтээлч болгон будах хүслийг төрүүлэх болно.

ART PAPER:

Коллаж арт, бужо дэвтэр гээд л бүтээлч ажилд зориулагдсан өнгийн цаас. Таны болон таны хүүхдийн бүтээлийг дахин давтагдашгүй өвөрмөц болгох болно.

Цэцэг хүртэл боох боломжтой. Бүтээлч сэтгэлгээнд хязгаар үгүй.

Нийт 20 хуудастай.

55’000 44’000

Доктор Эдвард Боногийн “Six Thinking Hats®  for students” хөтөлбөр нь хүүхдэд зориулсан зургаан малгайн сэтгэх арга юм. Энэхүү хичээлд хүүхэд хамрагдсанаар Creative thinking (бүтээлчээр сэтгэх) болон Critical thinking (эргэцүүлэн бодож дүгнэлт гаргах) сэтгэх арга барилд суралцаж, хөгжих болно.

🎩 Six Thinking Hats: 7-11, 12-16 нас

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Түүний арга техникүүдийг өдгөө дэлхийн инновац бүтээгч компаниуд, гүйцэтгэх захирлууд болон сургуулийн хөтөлбөрүүдэд ашиглаж байна.

Энэхүү ХӨТӨЛБӨРТ хамрагдсанаар:

🌟Зургаан төрлийн сэтгэх арга барилын хүрээнд илүү төвлөрч, эмх замбараатайгаар сэтгэнэ
🌟Суралцах болон харилцан ярьж байх үедээ өөрийн бодлуудаа хянаж, удирдаж сурна
🌟Мэдээллийг үр дүнтэйгээр ашиглаж сурна
🌟Илүү бүтээлчээр сэтгэнэ
🌟Ямар нэгэн асуудал, санааны сайн, давуу талуудыг төвөггүй олно
🌟Ямар нэгэн асуудал, санааны сул тал, аюултай байж болох өнцгүүдийг тодорхойлно
🌟Шийдвэр гаргалтанд сэтгэл санааны байдлаа удирдаж сурна

Бид ирээдүйн Creative&Critical сэтгэгчдийг хөгжүүлнэ.
🧠 LEARN TO THINK~! 

Ангийн захиалга өгөх бол холбогдоно уу.

☎️ 7533-3337

“Creativity Workbook” ном бол 5+ насны хүүхдүүдэд зориулсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 20 сонирхолтой, хялбархан дагаж хийх боломжтой дасгалын цуглуулга юм. Энэ ном нь хүүхдийн төсөөлөх, олон санаа гаргах, асуудалд өөр өнцгөөс хандах, дүрслэх болон зохион бүтээх чадварыг дэмжих зорилготой.

Дасгал бүр нь:

  • Тодорхой зорилготой
  • Зураг, хэлбэр дүрсээр дэмжигдсэн
  • Хүүхдийн сэтгэхүйг тэлсэн асуултуудтай

Эрдэмтэн Paul Torrance-ийн бүтээлч сэтгэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг (уян хатан байдал, өвөрмөц байдал, санааны урсац) суурь болгон боловсруулсан тул зөвхөн хөгжилтэй, зугаатай бус — хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

Гэр бүлээрээ хамтдаа хийхэд ч зугаатай байх болно. Таны хүүхдийн сэтгэлгээ ямар гайхалтай болохыг та харах болно.

Бид бүгд өөр гэдгийг богино түүх, адал явдлаар харуулдаг буддаг ном. Буддаг ном атлаа дотроо жижиг түүх агуулсан тул хүүхэд 1 хуудсыг олон дахин будаж байгаа мэдрэмж огтхон ч төрөхгүй. Учир нь хүүхдийн төсөөллийг сорьсон түүхүүд нь түүнийг номоо өөрийнхөөрөө бүтээлч болгон будах хүслийг төрүүлэх болно.

Art Paper

(Дууссан)

Коллаж арт, бужо дэвтэр гээд л бүтээлч ажилд зориулагдсан өнгийн цаас. Таны болон таны хүүхдийн бүтээлийг дахин давтагдашгүй өвөрмөц болгох болно.

Цэцэг хүртэл боох боломжтой. Бүтээлч сэтгэлгээнд хязгаар үгүй.

Нийт 20 хуудастай.

Бяцхан сониучханд зориулсан танин мэдэхүй, адал явдалт зурган цуврал номны анхны ном билээ. Гол дүрийн баатар Хасуй нь Монгол үндэсний их баяр наадмаар аялж, замдаа монгол ахуйтай бага ч атугай танилцаж буйг зураглан өгүүлэх болно.

  • 3+ насны хүүхдийн сэтгэхүйд зориулсан зураг, өнгөний хослол
  • Үгийн сонголт энгийн атлаа үгийн санг баяжуулах үг, хэллэг агуулсан
  • Монгол ахуй, соёлыг сонирхолтой байдлаар тусгасан
  • Танин мэдэхүйн мэдлэг олгох зурагт ном
Happy Birthday Sticker

(Дууссан)

Бяцхан сониучханы төрсөн өдөрт зориулсан наадаг зураг болон мэндчилгээ бидэнд байдаг шүү~

Welcome to Mongolia~

(Дууссан)

Хүүхдүүддээ өв соёлоо таниулан өвлүүлдэг Цагаан сарын баярын наадаг зураг

Holiday Workbook-ны зургуудаас бүтсэн стикер

"Шинэ жилийн бүтээлч ном" нь таны бяцхан сониучханд зориулсан шинэ жилийн уур амьсгал оруулахаар бэлдсэн бидний бэлэг юм.

Энэхүү бүтээлч номд өнгөөр будах, өөрөө зурах, тоо бодох, хайчилбар хийх гээд олон төрлийн сонирхолтой ажлууд багтсан. Бид өдөрт нэг нүүр л ажлыг хийхийг санал болгож байна. Түүнээс ихийг хийх нь хүүхдүүдэд хэт их ачаалал авч сонирхлыг нь бууруулах магадлалтай.

Бяцхан сониучханг бүтээлч байлгах зорилготой ном хэдий ч эцэг эх, сурган хүмүүжүүлэгч таны оролцоотойгоор үүнийг хийх боломжтой юм шүү. Таны туслалцаа хэрэгтэй гэдгийг санаарай.

Ид шидтэй 12 дугаар сарыг хүүхэдтэйгээ хамт бүтээлчээр өнгөрүүлээрэй.

4-7 насныханд тохиромжтой~

“Creativity Workbook” ном бол бүх насныханд зориулсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 20 сонирхолтой, хялбархан дагаж хийх боломжтой дасгалын цуглуулга юм. Энэ ном нь таны хүүхдийн төсөөлөх, олон санаа гаргах, асуудалд өөр өнцгөөс хандах, дүрслэх болон зохион бүтээх чадварыг дэмжих зорилготой. Монгол агуулгууд багтсан тул сонирхолтой байх болно.

Дасгал бүр нь:

  • Тодорхой зорилготой
  • Зураг, хэлбэр дүрсээр дэмжигдсэн
  • Хүүхдийн сэтгэхүйг тэлсэн асуултуудтай

Эрдэмтэн Paul Torrance-ийн бүтээлч сэтгэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг (уян хатан байдал, өвөрмөц байдал, санааны урсац) суурь болгон боловсруулсан тул зөвхөн хөгжилтэй, зугаатай бус — хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

Гэр бүлээрээ хамтдаа хийхэд ч зугаатай байх болно. Таны хүүхдийн сэтгэлгээ ямар гайхалтай болохыг та харах болно.

Стикер нь номын зурагнуудаас орсон.

Hasui цамцаа өмссөн баавгайг цүнхэндээ зүүгээд яваарай~

Бага, дунд болон ахлах ангийн БҮТЭЭЛЧ хичээл. БҮТЭЭЛЧ сэтгэлгээ хөгжүүлэх сонирхолтой дасгалууд хийдэг. Бүтээлч сэтгэлгээ бол 21-р зууны хамгийн чухал ур чадварт тооцогдож байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаа. (WEF, PISA)

1 сурагчийн төлбөр 30,000₮

Ангийн захиалга өгөх бол: 8808-9933

БҮТЭЭЛЧ хүүхдүүд

Бидний ирээдүй~

Family Pack

(Дууссан)

SUPER PACK! Манай Clixo Family Pack, хамгийн том, хамгийн олон үйлдэлт багц!
Нийт 150 ширхэг хэсэгтэй энэхүү супер багц нь дугуй, гялалзсан цэцэгс, далбаа, галын чимэглэл зэрэг олон дагалдах хэсгүүдтэй бөгөөд бүтээлч санааг хязгааргүйгээр амилуулна.

Та уралдааны машин, цэцгийн хүрээлэн, эсвэл үлгэрийн гайхалтай амьтад ч бүтээж болно.
Хязгааргүй тоглох боломжтой тул хүүхдүүдийг дэлгэцнээс хол байлгаж, гэр бүлийнхэнтэйгээ олон цагаар хөгжилтэй тоглох боломжийг бүрдүүлдэг!

Classroom Pack

(Дууссан)

Анги танхимдаа Clixo-гийн шилдэг туршлагыг түгээгээрэй!
100 ширхэг хэсэг, багш нарт зориулсан танилцуулга гарын авлага, мөн хамтын болон бие даан тоглох боломжтой 32 ширхэг үйл ажиллагааны карттай энэхүү багц нь таны сурагчдын бүтээлч сэтгэлгээг өдөөн хөгжүүлэхийн зэрэгцээ STEAM чадвар, асуудал шийдвэрлэх, мэдрэхүйг сорих ур чадварыг дэмжин хөгжүүлнэ.

Хязгааргүй бүтээлч боломжоор дүүрэн~

Designer Pack

(Дууссан)

Тогтвортой, хэрэгцээтэй бүтээгдэхүүн бүтээхээс урам авч бүтээгдсэн энэхүү ухаалаг загвартай, нээлттэй тоглох багц нь бүтээлч сэтгэлгээг дэмжихийн зэрэгцээ ширээн дээр тавихад тохиромжтой уран баримал мэт харагдана. Гайхалтай мэдрэмж өгөх сонирхолтой энэ тоглоомоор томчууд ч тоглож болох юм шүү.

Онцгой Quad хэлбэрийн 9 соронзон хэсгийг нугалж холбон, хязгааргүй олон төрлийн 3D бүтээл урлаж болно.

Бүтээлүүд нь амархан давхарлан өрөгдөж, ямар ч ширээ эсвэл тавиур дээр тавихад тохиромжтой тул эргэн тойрных бүх хүнийг тоглох, туршихыг уриалдаг. Creative block-оо энэхүү тоглоомоор гаргаарай~

Wheel Creator

(Дууссан)

Энэ багц нь 10 төрлийн хэлбэртэй 72 ширхэгээс бүрдэх бөгөөд дугуй, холбогч дагалдах хэрэгслүүдийг агуулсан. Өнгөлөг, уян хатан эд ангиуд нь хүүхдүүдэд шинэ санаа төрүүлж, дугуй болон холбогч элементүүд нь бүтээх боломжийг нэг шат ахиулна.

Дугуйг машин эсвэл галт тэрэгтээ хийж холбохоос гадна тогос, эсвэл хурдан заан бүтээж ч болно шүү.— 

Энэ багц хүүхдүүдийг дэлгэцнээс хол, хөдөлгөөнт бүтээлч ертөнц рүү хөтлөнө.

Rainbow Pack

(Дууссан)

Өнгөлөг, хязгааргүй төсөөлөлтэй хүүхдүүдэд төгс загвар. Тоо ширхэг хангалттай их учраас хүссэн бүгдийг бүтээх боломжтой~!
8 төрлийн өвөрмөц Clixo хэлбэр бүхий 42 ширхэг, түүний дотор 3 ширхэг эргэдэг элемент багтсан тул боломжууд нь яг л солонгын адил хязгааргүй.

Хүүхдүүд өлгөдөг, муруй хэлбэртэй, бүр өмсөж болох бүтээлүүдийг урлахдаа бүрэн автаж, сонирхолтойгоор тоглох болно!

Tropical Birds

(Дууссан)

Tropical Birds Pack-тай хамт тэнгэрт дүүлэн хөөрөөрэй! Тусгайлан бүтээгдсэн далавч дэврэх механизм, чимэглэлтэй тод өнгөнүүд, байгаль сэдэвт жижиг хэсгүүд нь халуун орны ширэнгэн ойн гүнээс оргил хүртэлх адал явдалд таныг урьж байна.

Clixo-гийн уян хатан, соронзон хэсгүүд нь бүтээлч итгэлийг нэмэгдүүлж, STEAM сургалтыг дэмжин, сүрлэг гоёмсог шувууд хийгээрэй. Хязгааргүй олон төрлийн шувуу бүтээх боломжийг олгоно.

Төсөөллөө баяжуулж, шинэ ертөнцүүдийг нээгээд, Clixo-гийн тоглох хүчийг мэдрээрэй!

Mars Rovers

(Дууссан)

Хөвгүүдийн хайртай загвар. Харанхуйд гэрэлтдэг, уян хатан соронзон багц. Бүх төрлийн гадаргууд явах дахин бүтээгдсэн дугуйнууд, гал мэт элементүүд, болон шинэ өвөрмөц хэсгүүдтэй.
Энэ багцаар та ангарагийн гадаргууг тандах ровер, мотортой хөлөг, сансрын дрон зэрэг олон төрлийн бүтээл угсарч болно.

Нийт 12 төрлийн өвөрмөц Clixo хэлбэр бүхий 30 ширхэгтэй.

Ocean Creatures Pack

(Дууссан)

Ocean Pack-ийн ид шид рүү шумбаарай! Харанхуйд гэрэлтдэг тусгай элементүүд, сэрвээ, сорууд нь далайн гайхамшгийг амилуулна. Clixo-гийн уян хатан, соронзон хэсгүүд нь бүтээлч итгэлийг хөгжүүлж, STEAM сургалтыг дэмжин, усан доорх төгсгөлгүй бүтээлүүдийг санаачлан хийх боломжийг олгоно.

Төсөөллөө гүн рүү аваачиж, тоглохын ид шидийг мэдрээрэй~!

Jewelry Pack

(Дууссан)

Хүссэн зүүлт, гоё л чимэглэлээ хийгээрэй.Тусгайлан бүтээгдсэн цэцэгс, призмүүд, жижиг чимэглэлүүд нь таны урласан гоёл чимэглэл бүрт амь оруулна. Гэртээ байсан ч, загварын тайзан дээр байсан ч хамаагүй — Clixo-ийн уян хатан, соронзон хэсгүүд нь бүтээлч итгэлийг хөгжүүлж, STEAM сургалт ба тоглох аргаар суралцахуйг дэмжинэ.

Гялалзсан зүүлтнээс эхлээд тансаг бугуйвч, толгойн чимэглэл хүртэл хүссэнээ урлаарай. Төсөөллөө гэрэлтүүлж, Clixo-гийн шидэт хүчийг нээгээрэй~!

Window Pack

(Дууссан)

Хүүхдүүдийн бүтээлч тоглох орон зайн гэрлийг хугалж, өнгө солонгорон нарны туяаг хугалж гайхалтай өнгө бий болгодог. Шинэ голограм, призман хэсгүүдээр clixo тоглоомоо баяжуулаарай.
Энэхүү багц нь 10 төрлийн өвөрмөц хэлбэртэй нийт 24 ширхэг эд ангитай бөгөөд наалддаг дагалдах хэрэгслүүд багтсан.

Хүүхдүүд цонх, плита зэрэг гадаргуу дээр наан сонирхолтой эсвэл бүр нарийн хийцтэй бүтцийг ч бүтээж чадна!



Crew Pack - Green&Blue

(Дууссан)

Энэхүү Crew багц нь салхин сэнснээс эхлээд нисдэг онгоц, яст мэлхий хүртэл хүссэнээ урлах боломжтой~! Бүтээлч санаануудын гайхалтай ундарга болно. Нийт 8 төрлийн өвөрмөц хэлбэрээс бүрдэх 30 ширхэгтэй бөгөөд үүнд 2 ширхэг эргэдэг элемент багтсан.



Crew Pack - Pink

(Дууссан)

Энэхүү Crew багц нь салхин сэнснээс эхлээд нисдэг онгоц, яст мэлхий хүртэл хүссэнээ урлах боломжтой~! Бүтээлч санаануудын гайхалтай ундарга болно. Нийт 8 төрлийн өвөрмөц хэлбэрээс бүрдэх 30 ширхэгтэй бөгөөд үүнд 2 ширхэг эргэдэг элемент багтсан.



Itsy Pack - Green

(Дууссан)

Зургаан төрлийн дүрс нийт 18 ширхэгээр төсөөлсөн бүгдийг хийх боломжтой. Загас, хулганаас авахуулаад нисдэг тэрэг хүртэл хийнэ гээд боддоо~

Ногоон болон цэнхэр өнгөний хослол.

Itsy Pack - Flamingo

(Дууссан)

Зургаан төрлийн дүрс нийт 18 ширхэгээр төсөөлсөн бүгдийг хийх боломжтой. Загас, хулганаас авахуулаад нисдэг тэрэг хүртэл хийнэ гээд боддоо~

Улаан болон цэнхэр өнгөний хослол.

Tiny Mighty

(Дууссан)

Манай онцгой Quad хэлбэрийн 9 ширхэг хэсгүүд нь маш олон өвөрмөц, содон бүтээл урлах боломжтой. Таны хүүхэд болон гэр бүлээрээ төрөл бүрийн байрлалаар нь холбож могойтитэм бүтээж, мөн бөмбөг хийж өнхрүүлж тоглосон ч болно. Эсвэл зүгээр л давхарлан өрсөн ч болно. Энэхүү жижигхэн атганд багтах гайхамшигт багц таныг хөгжилтэй нээлтүүдийн ертөнцөд хөтлөнө!

9 ширхэгээр 100+ бүтээл хийх боломжтой гэвэл та итгэх үү? 

Нярайн харааны хөгжлийг дэмжихээс гадна картаараа байшин эвлүүлж тоглох, амьтны нэр тогтоох, үлгэр ярих зэрэгт тохиромжтой. Таван хошуу малын нэр нь англи, монгол хэл дээр байгаа тул нүдэлж тогтооход хэрэг болдог. 

Дотроо 7 ширхэг карттай.

Дөнгөж төрсөн нярайн харааны хөгжлийг дэмжих монтессори карт. Энэхүү карт нь МУлсад нэн ховордож буй амьтдын зурагтай. Дотроо 7 ширхэг карттай. Англи монгол хэлээр амьтдын нэрийг бичсэн тул 5 нас хүртэл ашиглаж тоглох боломжтой.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.