Хүүхдэд зөв хариултыг бус, зөвөөр бодох арга барилыг заана.
Өнөөдөр хүүхдүүдэд зөвхөн их зүйл мэддэг байх хангалтгүй. Мэдээллийг олон талаас нь харж, чухлыг ялгаж, өөр хувилбаруудыг олж, үр дагаврыг тооцоолж, өөрийн бодлыг үндэслэлтэй илэрхийлж чаддаг байх нь улам чухал болж байна.
Thinking MasterClass хөтөлбөр нь хүүхдэд сэтгэлгээгээ зориудаар удирдаж, асуудлыг олон өнцгөөс харах, санаа гаргах, шийдвэр гаргах, бусдын байр суурийг ойлгох зэрэг бодит амьдралд хэрэглэгдэх сэтгэлгээний ур чадвар (thinking skills)-ийг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.
🎯 Сургалтын зорилго
Хүүхдэд:
- Асуудлыг олон талаас нь харах
- Өөр хувилбар, боломжуудыг олж харах
- Мэдээллийг ангилж, зохион байгуулах
- Давуу болон сул талыг харьцуулах
- Зорилгоо тодорхойлох
- Үр дагаврыг урьдчилан тооцоолох
- Өөрийн санааг үндэслэлтэй илэрхийлэх
- Бусдын үзэл бодлыг авч үзэх
- Шийдвэрээс үйлдэл рүү шилжих чадварыг хөгжүүлнэ.
💡 Хүүхэд юу сурч авах вэ?
Thinking MasterClass хөтөлбөрийн thinking tools-ийг ашиглан хүүхэд өөрийн ирээдүйн сонголтыг нэг өнцгөөс бус, олон талаас нь бодож, үндэслэлтэй шийдвэр гаргах дадал эзэмшинэ.
Жишээлбэл:
“Би ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ?”
гэсэн асуултад шууд нэг мэргэжил сонгохын оронд хүүхэд:
PMI – Энэ мэргэжлийн сайн, сул болон сонирхолтой талууд юу вэ?
CAF – Мэргэжил сонгохдоо өөрийн сонирхол, чадвар, зан чанар, ажлын орчин, ирээдүйн боломж зэрэг ямар хүчин зүйлсийг авч үзэх вэ?
AGO – Би ирээдүйн мэргэжлээ сонгохдоо юунд хүрэхийг хүсэж байна вэ? Миний зорилго юу вэ?
FIP – Сонголт хийхэд надад хамгийн чухал зүйл нь юу вэ?
Alternatives – Миний бодож байгаа мэргэжлээс гадна өөр ямар боломжууд байж болох вэ?
Consequences – Хэрэв би энэ чиглэлийг сонговол 5–10 жилийн дараа ямар боломж, сорилт, өөрчлөлттэй тулгарах вэ?
Ингэж хүүхэд:
“Надад ямар мэргэжил тохирох вэ?”
гэж бусдаас хариу хүлээхийн оронд,
“Би өөртөө тохирох сонголтыг хэрхэн олж, хэрхэн зөв үнэлэх вэ?”
гэж өөрөө бодож сурах болно.
Үргэлжлэх хугацаа: 2026.09.05-2027.04.30
Анги дүүргэлт: 10-12 хүүхэд
Хичээллэх өдөр: Бямба, Ням гараг бүр 12:00-13:30