Creative Thinking

Creative Thinking

Product information

400’000

Description

7–11 насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээний үндсэн чадваруудыг сонирхолтой, насанд нь тохирсон олон төрлийн дасгал, үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэхэд оршино.

Сургалтын явцад хүүхэд аливаа зүйлд олон өнцгөөс хандах, олон хувилбар санаачлах, төсөөлөх, шинэ холбоо үүсгэх, асуулт тавих, санаагаа хөгжүүлэх, асуудлыг өөр өөр аргаар шийдвэрлэх зэрэг бүтээлч сэтгэлгээний чадвараа хөгжүүлнэ. Мөн зарим дасгалд монгол оньсого, ертөнцийн гурав зэрэг монгол хэл, соёлын сонирхолтой агуулгыг ашиглан, танил зүйлээ шинэ өнцгөөс харах, өөрийн санаа бодлыг бүтээлчээр илэрхийлэх боломжийг хүүхдэд олгоно.

МЭДЛЭГ

Хүүхэд бүтээлч сэтгэлгээ гэж юу болох, шинэ санаа хэрхэн үүсдэг талаар ойлголттой болно. Нэг асуудалд заавал ганц зөв хариулт байдаггүйг ойлгож, олон өнцгөөс харах, асуулт асуух, таамаглах, холбоо хамаарал олох, санаагаа өөрчлөх зэрэг бүтээлч сэтгэлгээний үндсэн ойлголтуудтай танилцана. Мөн ажиглалт, сониуч байдал, төсөөлөл, уян хатан байдал, санааны олон хувилбар гаргах зэрэг чадварууд бүтээлч сэтгэлгээтэй хэрхэн холбогддогийг мэднэ.

ОЙЛГОЛТ

Хүүхэд “бүтээлч байна” гэдэг нь зөвхөн зураг сайн зурах, урлагийн авьяастай байх биш гэдгийг ойлгоно. Өөрөөр харах, өөрөөр асуух, өөр боломжийг олж харах, санаагаа хөгжүүлэх нь бүтээлч сэтгэлгээний нэг хэсэг гэдгийг туршлагаар ойлгоно. Алдаа бол бүтээлч үйл явцын нэг хэсэг бөгөөд эхний санаа төгс байх албагүй, санааг дахин өөрчилж, сайжруулж болдог гэдгийг ойлгоно.

ЧАДВАР

Хүүхэд өдөр тутмын асуудал, нөхцөл байдал болон нээлттэй даалгаварт:

  • олон санаа, боломжит хувилбар гаргах;
  • нэг зүйлийг өөр өөр өнцгөөс харах;
  • ердийн зүйлд шинэ хэрэглээ, шинэ боломж олох;
  • асуулт асууж, сониуч зангаа дагах;
  • санаануудыг хооронд нь холбож шинэ санаа бүтээх;
  • санаагаа зураг, үг, загвар болон бусад хэлбэрээр илэрхийлэх;
  • санаагаа өөрчлөх, хослуулах, сайжруулах;
  • асуудлыг тодорхойлж, өөр өөр шийдэл санал болгох;
  • сонгосон санаагаа тайлбарлаж, яагаад гэдгээ хэлэх;
  • бүтээсэн зүйлээ эргэн харж, “Би хэрхэн бодсон бэ?” гэж өөрийн сэтгэлгээгээ эргэцүүлэх чадвартай болно.

Хичээл 9/26-нд эхэлнэ.

👧 Нас: 7–11 нас
Хичээл: Бямба/Ням гараг бүр 14:00-15:30 (8 удаагийн оролт)
👥 Анги: 10–12 хүүхэд
📍 Байршил: Hasui Thinking Academy (Маршалл Таун урд Монгол Билиг Оюун сургуулийн байр)

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.