7–11 насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээний үндсэн чадваруудыг сонирхолтой, насанд нь тохирсон олон төрлийн дасгал, үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэхэд оршино.

Сургалтын явцад хүүхэд аливаа зүйлд олон өнцгөөс хандах, олон хувилбар санаачлах, төсөөлөх, шинэ холбоо үүсгэх, асуулт тавих, санаагаа хөгжүүлэх, асуудлыг өөр өөр аргаар шийдвэрлэх зэрэг бүтээлч сэтгэлгээний чадвараа хөгжүүлнэ. Мөн зарим дасгалд монгол оньсого, ертөнцийн гурав зэрэг монгол хэл, соёлын сонирхолтой агуулгыг ашиглан, танил зүйлээ шинэ өнцгөөс харах, өөрийн санаа бодлыг бүтээлчээр илэрхийлэх боломжийг хүүхдэд олгоно.

МЭДЛЭГ

Хүүхэд бүтээлч сэтгэлгээ гэж юу болох, шинэ санаа хэрхэн үүсдэг талаар ойлголттой болно. Нэг асуудалд заавал ганц зөв хариулт байдаггүйг ойлгож, олон өнцгөөс харах, асуулт асуух, таамаглах, холбоо хамаарал олох, санаагаа өөрчлөх зэрэг бүтээлч сэтгэлгээний үндсэн ойлголтуудтай танилцана. Мөн ажиглалт, сониуч байдал, төсөөлөл, уян хатан байдал, санааны олон хувилбар гаргах зэрэг чадварууд бүтээлч сэтгэлгээтэй хэрхэн холбогддогийг мэднэ.

ОЙЛГОЛТ

Хүүхэд “бүтээлч байна” гэдэг нь зөвхөн зураг сайн зурах, урлагийн авьяастай байх биш гэдгийг ойлгоно. Өөрөөр харах, өөрөөр асуух, өөр боломжийг олж харах, санаагаа хөгжүүлэх нь бүтээлч сэтгэлгээний нэг хэсэг гэдгийг туршлагаар ойлгоно. Алдаа бол бүтээлч үйл явцын нэг хэсэг бөгөөд эхний санаа төгс байх албагүй, санааг дахин өөрчилж, сайжруулж болдог гэдгийг ойлгоно.

ЧАДВАР

Хүүхэд өдөр тутмын асуудал, нөхцөл байдал болон нээлттэй даалгаварт:

  • олон санаа, боломжит хувилбар гаргах;
  • нэг зүйлийг өөр өөр өнцгөөс харах;
  • ердийн зүйлд шинэ хэрэглээ, шинэ боломж олох;
  • асуулт асууж, сониуч зангаа дагах;
  • санаануудыг хооронд нь холбож шинэ санаа бүтээх;
  • санаагаа зураг, үг, загвар болон бусад хэлбэрээр илэрхийлэх;
  • санаагаа өөрчлөх, хослуулах, сайжруулах;
  • асуудлыг тодорхойлж, өөр өөр шийдэл санал болгох;
  • сонгосон санаагаа тайлбарлаж, яагаад гэдгээ хэлэх;
  • бүтээсэн зүйлээ эргэн харж, “Би хэрхэн бодсон бэ?” гэж өөрийн сэтгэлгээгээ эргэцүүлэх чадвартай болно.

Хичээл 9/26-нд эхэлнэ.

👧 Нас: 7–11 нас
Хичээл: Бямба/Ням гараг бүр 14:00-15:30 (8 удаагийн оролт)
👥 Анги: 10–12 хүүхэд
📍 Байршил: Hasui Thinking Academy (Маршалл Таун урд Монгол Билиг Оюун сургуулийн байр)

Хөтөлбөрийн танилцуулга

Бид өдөр бүр асар их хэмжээний мэдээлэлтэй тулгардаг. Гэвч их мэдээлэлтэй байх нь сайн сэтгэж байна гэсэн үг биш. Ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Аль нь найдвартай вэ? Өөр хэн үүнийг өөрөөр харж болох вэ? Ямар зүйл сонирхол татаж байна вэ? Энэ мэдээлэл ямар үнэ цэнтэй вэ? Эцэст нь бид юу хийх вэ? гэх мэтчилэн мэдээлэлтэйгээ ажиллах чадвар чухал болж байна.

"Мэдээлэлтэй Ажиллахуй" нь мэдээллийг нэг л өнцгөөс шууд хүлээн авахын оронд өөр хүрээгээр системтэйгээр ажиглаж, асууж, үнэлж, шийдвэр гаргахад суралцах сэтгэлгээний аргачлал юм.

Энэхүү хөтөлбөрөөр хүүхэд зөвхөн “зөв хариулт” хайхаас илүүтэй асуултаа зөв тавих, мэдээллийн үнэн зөвийг шалгах, өөр өнцгийг ойлгох, сониуч байдлаа судалгаанд хөтлөх, мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох, санаагаа бодит үйлдэл болгон хувиргах дадал эзэмшинэ.

"Мэдээлэлтэй Ажиллахуй" хөтөлбөрөөр хүүхдүүд:

  • Зорилгоо тодорхойлж сурах
  • Мэдээлэл, эх сурвалж, нотолгоог нягтлах
  • Нэг асуудлыг өөр өөр өнцгөөс харах
  • Сониуч байдлаа зөв асуулт болгон хөгжүүлэх
  • Мэдээлэл, санааны үнэ цэнийг олж харах
  • Санаагаа бодит үйлдэл, үр дүнтэй холбох
  • Бодлоо удирдах зэрэг системтэй сэтгэх дадлуудыг бодит нөхцөл, дасгал, хэлэлцүүлгээр хөгжүүлнэ.

Хичээл 9/26-нд эхлэх бөгөөд  9/21 дуустал хямдралтай үнээр бүртгэнэ.

👧 Нас: 12–16 нас
Хичээл: Бямба/Ням гараг бүр 16:00-17:30
👥 Анги: 10–12 хүүхэд
📍 Байршил: Hasui Thinking Academy (Маршалл Таун урд Монгол Билиг Оюун сургуулийн байр)

Хүүхдэд зөв хариултыг бус, зөвөөр бодох арга барилыг заана.

Өнөөдөр хүүхдүүдэд зөвхөн их зүйл мэддэг байх хангалтгүй. Мэдээллийг олон талаас нь харж, чухлыг ялгаж, өөр хувилбаруудыг олж, үр дагаврыг тооцоолж, өөрийн бодлыг үндэслэлтэй илэрхийлж чаддаг байх нь улам чухал болж байна.

Thinking MasterClass хөтөлбөр нь хүүхдэд сэтгэлгээгээ зориудаар удирдаж, асуудлыг олон өнцгөөс харах, санаа гаргах, шийдвэр гаргах, бусдын байр суурийг ойлгох зэрэг бодит амьдралд хэрэглэгдэх сэтгэлгээний ур чадвар (thinking skills)-ийг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

🎯 Сургалтын зорилго

Хүүхдэд:

  • Асуудлыг олон талаас нь харах
  • Өөр хувилбар, боломжуудыг олж харах
  • Мэдээллийг ангилж, зохион байгуулах
  • Давуу болон сул талыг харьцуулах
  • Зорилгоо тодорхойлох
  • Үр дагаврыг урьдчилан тооцоолох
  • Өөрийн санааг үндэслэлтэй илэрхийлэх
  • Бусдын үзэл бодлыг авч үзэх
  • Шийдвэрээс үйлдэл рүү шилжих чадварыг хөгжүүлнэ.

💡 Хүүхэд юу сурч авах вэ?

Thinking MasterClass хөтөлбөрийн thinking tools-ийг ашиглан хүүхэд аливаа асуудлыг:

ХАРАХ → ЗАДЛАХ → ХАРЬЦУУЛАХ → ӨӨРЧЛӨХ → ШИЙДЭХ → ҮЙЛДЭХ

гэсэн сэтгэлгээний үйл явцаар ажиллаж сурна.

Жишээлбэл:

“Сургууль дээр гэрийн даалгавар өгөх хэрэгтэй юу?”

гэсэн асуултыг шууд “тийм/үгүй” гэж хариулахын оронд хүүхэд:

PMI – Сайн, муу, сонирхолтой тал нь юу вэ?
CAF – Ямар бүх хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?
AGO – Үүний зорилго юу вэ?
FIP – Хамгийн чухал зүйл нь юу вэ?
Alternatives – Өөр ямар хувилбар байж болох вэ?
Consequences – Энэ шийдвэр ямар үр дагаварт хүргэх вэ?

гэж сэтгэлгээний тодорхой хэрэгслүүдийг ашиглан бодож сурна.

Үргэлжлэх хугацаа: 2026.09.05-2027.04.30

Хичээллэх өдөр: Бямба, Ням гараг бүр 10:00-11:30

Анги дүүргэлт: 10-12 хүүхэд

7-11 насны ангийн хөтөлбөр нь 2 академик жилийн хугацаанд хичээллэнэ. Энэхүү элсэлт нь эхний жилийн элсэлт юм.

3’000’000 2’700’000
Сагслах

Доктор Эдвард Боногийн “Six Thinking Hats®  for students” хөтөлбөр нь хүүхдэд зориулсан зургаан малгайн сэтгэх арга юм. Энэхүү хичээлд хүүхэд хамрагдсанаар Creative thinking (бүтээлчээр сэтгэх) болон Critical thinking (эргэцүүлэн бодож дүгнэлт гаргах) сэтгэх арга барилд суралцаж, хөгжих болно.

🎩 Six Thinking Hats: 7-11, 12-16 нас

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Түүний арга техникүүдийг өдгөө дэлхийн инновац бүтээгч компаниуд, гүйцэтгэх захирлууд болон сургуулийн хөтөлбөрүүдэд ашиглаж байна.

Энэхүү ХӨТӨЛБӨРТ хамрагдсанаар:

🌟Зургаан төрлийн сэтгэх арга барилын хүрээнд илүү төвлөрч, эмх замбараатайгаар сэтгэнэ
🌟Суралцах болон харилцан ярьж байх үедээ өөрийн бодлуудаа хянаж, удирдаж сурна
🌟Мэдээллийг үр дүнтэйгээр ашиглаж сурна
🌟Илүү бүтээлчээр сэтгэнэ
🌟Ямар нэгэн асуудал, санааны сайн, давуу талуудыг төвөггүй олно
🌟Ямар нэгэн асуудал, санааны сул тал, аюултай байж болох өнцгүүдийг тодорхойлно
🌟Шийдвэр гаргалтанд сэтгэл санааны байдлаа удирдаж сурна

Бид ирээдүйн Creative&Critical сэтгэгчдийг хөгжүүлнэ.
🧠 LEARN TO THINK~! 

Ангийн захиалга өгөх бол холбогдоно уу.

☎️ 7533-3337

Хүүхдэд зөв хариултыг бус, зөвөөр бодох арга барилыг заана.

Өнөөдөр хүүхдүүдэд зөвхөн их зүйл мэддэг байх хангалтгүй. Мэдээллийг олон талаас нь харж, чухлыг ялгаж, өөр хувилбаруудыг олж, үр дагаврыг тооцоолж, өөрийн бодлыг үндэслэлтэй илэрхийлж чаддаг байх нь улам чухал болж байна.

Thinking MasterClass хөтөлбөр нь хүүхдэд сэтгэлгээгээ зориудаар удирдаж, асуудлыг олон өнцгөөс харах, санаа гаргах, шийдвэр гаргах, бусдын байр суурийг ойлгох зэрэг бодит амьдралд хэрэглэгдэх сэтгэлгээний ур чадвар (thinking skills)-ийг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

🎯 Сургалтын зорилго

Хүүхдэд:

  • Асуудлыг олон талаас нь харах
  • Өөр хувилбар, боломжуудыг олж харах
  • Мэдээллийг ангилж, зохион байгуулах
  • Давуу болон сул талыг харьцуулах
  • Зорилгоо тодорхойлох
  • Үр дагаврыг урьдчилан тооцоолох
  • Өөрийн санааг үндэслэлтэй илэрхийлэх
  • Бусдын үзэл бодлыг авч үзэх
  • Шийдвэрээс үйлдэл рүү шилжих чадварыг хөгжүүлнэ.

💡 Хүүхэд юу сурч авах вэ?

Thinking MasterClass хөтөлбөрийн thinking tools-ийг ашиглан хүүхэд өөрийн ирээдүйн сонголтыг нэг өнцгөөс бус, олон талаас нь бодож, үндэслэлтэй шийдвэр гаргах дадал эзэмшинэ.

Жишээлбэл:

“Би ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ?”

гэсэн асуултад шууд нэг мэргэжил сонгохын оронд хүүхэд:

PMI – Энэ мэргэжлийн сайн, сул болон сонирхолтой талууд юу вэ?

CAF – Мэргэжил сонгохдоо өөрийн сонирхол, чадвар, зан чанар, ажлын орчин, ирээдүйн боломж зэрэг ямар хүчин зүйлсийг авч үзэх вэ?

AGO – Би ирээдүйн мэргэжлээ сонгохдоо юунд хүрэхийг хүсэж байна вэ? Миний зорилго юу вэ?

FIP – Сонголт хийхэд надад хамгийн чухал зүйл нь юу вэ?

Alternatives – Миний бодож байгаа мэргэжлээс гадна өөр ямар боломжууд байж болох вэ?

Consequences – Хэрэв би энэ чиглэлийг сонговол 5–10 жилийн дараа ямар боломж, сорилт, өөрчлөлттэй тулгарах вэ?

Ингэж хүүхэд:

“Надад ямар мэргэжил тохирох вэ?”

гэж бусдаас хариу хүлээхийн оронд,

“Би өөртөө тохирох сонголтыг хэрхэн олж, хэрхэн зөв үнэлэх вэ?”

гэж өөрөө бодож сурах болно.

Үргэлжлэх хугацаа: 2026.09.05-2027.04.30

Анги дүүргэлт: 10-12 хүүхэд

Хичээллэх өдөр: Бямба, Ням гараг бүр 12:00-13:30

3’000’000 2’700’000
Сагслах

Бага, дунд болон ахлах ангийн БҮТЭЭЛЧ хичээл. БҮТЭЭЛЧ сэтгэлгээ хөгжүүлэх сонирхолтой дасгалууд хийдэг. Бүтээлч сэтгэлгээ бол 21-р зууны хамгийн чухал ур чадварт тооцогдож байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаа. (WEF, PISA)

1 сурагчийн төлбөр 30,000₮

Ангийн захиалга өгөх бол: 8808-9933

БҮТЭЭЛЧ хүүхдүүд

Бидний ирээдүй~

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.