Хүүхдэд зөв хариултыг бус, зөвөөр бодох арга барилыг заана.
Өнөөдөр хүүхдүүдэд зөвхөн их зүйл мэддэг байх хангалтгүй. Мэдээллийг олон талаас нь харж, чухлыг ялгаж, өөр хувилбаруудыг олж, үр дагаврыг тооцоолж, өөрийн бодлыг үндэслэлтэй илэрхийлж чаддаг байх нь улам чухал болж байна.
Thinking MasterClass хөтөлбөр нь хүүхдэд сэтгэлгээгээ зориудаар удирдаж, асуудлыг олон өнцгөөс харах, санаа гаргах, шийдвэр гаргах, бусдын байр суурийг ойлгох зэрэг бодит амьдралд хэрэглэгдэх сэтгэлгээний ур чадвар (thinking skills)-ийг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.
🎯 Сургалтын зорилго
Хүүхдэд:
- Асуудлыг олон талаас нь харах
- Өөр хувилбар, боломжуудыг олж харах
- Мэдээллийг ангилж, зохион байгуулах
- Давуу болон сул талыг харьцуулах
- Зорилгоо тодорхойлох
- Үр дагаврыг урьдчилан тооцоолох
- Өөрийн санааг үндэслэлтэй илэрхийлэх
- Бусдын үзэл бодлыг авч үзэх
- Шийдвэрээс үйлдэл рүү шилжих чадварыг хөгжүүлнэ.
💡 Хүүхэд юу сурч авах вэ?
Thinking MasterClass хөтөлбөрийн thinking tools-ийг ашиглан хүүхэд аливаа асуудлыг:
ХАРАХ → ЗАДЛАХ → ХАРЬЦУУЛАХ → ӨӨРЧЛӨХ → ШИЙДЭХ → ҮЙЛДЭХ
гэсэн сэтгэлгээний үйл явцаар ажиллаж сурна.
Жишээлбэл:
“Сургууль дээр гэрийн даалгавар өгөх хэрэгтэй юу?”
гэсэн асуултыг шууд “тийм/үгүй” гэж хариулахын оронд хүүхэд:
PMI – Сайн, муу, сонирхолтой тал нь юу вэ?
CAF – Ямар бүх хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?
AGO – Үүний зорилго юу вэ?
FIP – Хамгийн чухал зүйл нь юу вэ?
Alternatives – Өөр ямар хувилбар байж болох вэ?
Consequences – Энэ шийдвэр ямар үр дагаварт хүргэх вэ?
гэж сэтгэлгээний тодорхой хэрэгслүүдийг ашиглан бодож сурна.
Үргэлжлэх хугацаа: 2026.09.05-2027.04.30
Хичээллэх өдөр: Бямба, Ням гараг бүр 10:00-11:30
Анги дүүргэлт: 10-12 хүүхэд
7-11 насны ангийн хөтөлбөр нь 2 академик жилийн хугацаанд хичээллэнэ. Энэхүү элсэлт нь эхний жилийн элсэлт юм.