МЭДЭЭЛЭЛТЭЙ АЖИЛЛАХУЙ

МЭДЭЭЛЭЛТЭЙ АЖИЛЛАХУЙ

Product information

400’000

Description

Хөтөлбөрийн танилцуулга

Бид өдөр бүр асар их хэмжээний мэдээлэлтэй тулгардаг. Гэвч их мэдээлэлтэй байх нь сайн сэтгэж байна гэсэн үг биш. Ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Аль нь найдвартай вэ? Өөр хэн үүнийг өөрөөр харж болох вэ? Ямар зүйл сонирхол татаж байна вэ? Энэ мэдээлэл ямар үнэ цэнтэй вэ? Эцэст нь бид юу хийх вэ? гэх мэтчилэн мэдээлэлтэйгээ ажиллах чадвар чухал болж байна.

"Мэдээлэлтэй Ажиллахуй" нь мэдээллийг нэг л өнцгөөс шууд хүлээн авахын оронд өөр хүрээгээр системтэйгээр ажиглаж, асууж, үнэлж, шийдвэр гаргахад суралцах сэтгэлгээний аргачлал юм.

Энэхүү хөтөлбөрөөр хүүхэд зөвхөн “зөв хариулт” хайхаас илүүтэй асуултаа зөв тавих, мэдээллийн үнэн зөвийг шалгах, өөр өнцгийг ойлгох, сониуч байдлаа судалгаанд хөтлөх, мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох, санаагаа бодит үйлдэл болгон хувиргах дадал эзэмшинэ.

"Мэдээлэлтэй Ажиллахуй" хөтөлбөрөөр хүүхдүүд:

  • Зорилгоо тодорхойлж сурах
  • Мэдээлэл, эх сурвалж, нотолгоог нягтлах
  • Нэг асуудлыг өөр өөр өнцгөөс харах
  • Сониуч байдлаа зөв асуулт болгон хөгжүүлэх
  • Мэдээлэл, санааны үнэ цэнийг олж харах
  • Санаагаа бодит үйлдэл, үр дүнтэй холбох
  • Бодлоо удирдах зэрэг системтэй сэтгэх дадлуудыг бодит нөхцөл, дасгал, хэлэлцүүлгээр хөгжүүлнэ.

Хичээл 9/26-нд эхлэх бөгөөд  9/21 дуустал хямдралтай үнээр бүртгэнэ.

👧 Нас: 12–16 нас
Хичээл: Бямба/Ням гараг бүр 16:00-17:30
👥 Анги: 10–12 хүүхэд
📍 Байршил: Hasui Thinking Academy (Маршалл Таун урд Монгол Билиг Оюун сургуулийн байр)

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.